Хайр дурлал 2 юугаараа яг ялгаатай байдаг юм бэ?? 
Миний бодлоор зөвхөн миний хувьд шүү дээ дурлал гэдэг нь гадаад гоо үзэсгэлэн болоод элдэв учир шалтгаан ерөнхийдөө өнгөн гадаад үзэмжний улмаас татагдсан сонирхолыг хэлээд байх шиг. Тийм дээ ч энэ нь үргэлжилэх хугацаа болон чанарын хувьд хэврэг байдын болов уу? Харин хайр нь болохоор зүгээр л ямар ч учир шалтгаангүйгээр татагдах юм уу илүү өөр сэтгэл зүрх болоод дотоод шалтгааны улмаас татагдсаныг хэлдэг гэж боддог юм... Та нарын хувьд ямар ялгаа байдаг гэж боддог вэ???
За тэр яахав ... ойрд балраад байна аа. Зүрх хүчтэй базлан өвдөж удахгүй үхэх байх гэсэн мэдрэмж төрөөд байхын???... Нэг ийм "өвчний " шинж тэмдэгүүд илрээд байна яах уу???
-1 хүнийг байнга бодох
-Түүнийг юу хийж байгаа болон түүний тухай мэдэхийг хүсэх
-Тэр хүний тухай найз нартаа ярихад хацар улайх
-Түүний тухай найз нартаа эцэс төгсгөлгүй яримаар санагдах
-Түүнийг харахаар зүрх хүчтэй дэлсэх
-Харин тэврүүлээд үнсүүлэнгүүт дотор онгойгоод тайвшраад сайхан мэдрэмж төрөх
-Олон нийтийн газар түүнийг харвал түүнийг хаана байгааг юу хийж байгааг байнга нууцаар харах
-Түүнтэй хамт байхдаа хамгаас жаргалтай, тайван байх
-Хэдий удаан ч хамаагүй хамт байгаад л баймаар
-Хийсэн бүх үйлдэл нь хөөрхөн эгдүүтэй хайр хүргэм болж харагдах
-Хэлсэн үгс, хийсэн зүйлс нь байхгүйд нь байнга толгойд орох
-Түүнийг хаана байгааг мэдчээд санаандгүй тааралдсан болж уулзах
-Өмнөх шигээ өөр эрчүүдийг харахаа болих
-Түүнээс царайлаг түүнээс сайхан залуу утасны дугаар асуухад дугаараа худлаа хэлж, уух юмаар дайлах гэхэд нь татгалзах
-Сайн охин болох гэж хичээх
-Өмнө дургүй байсан зүйлсдээ дуртай болох учир нь тэр тийм үйлдэл хийсэн тэгээд таалагдсан учир... жишээ нь романтик зүйлсд дуртай болсон....
-Үе үе учир шалтгаангүйгээр инээмсэглэх...
Ийм "өвчний" шинж тэмдэгүүд илрээд байна.
Тэгээд өвчнөө цаг тухайд нь эмчилж эдгээмээр байдаг. Ямар эм тан, элдэв арга чарга байна??? Энэ нь дурлал гэдэг өвчин үү? хайр гэдэг өвчин үү?..............Зүрхний цохилт хэмжээндээ байхаа болиод, сэрэлийн мэдрэмж биенд биш тархинд харъялагдах боллоо.... Энэ яавч эрүүл биш тиймээ??? Цаг тухайд нь зогсоож хэвийн амьдралдаа ормоор байдаг. Бас өмнөх зүрхний хэмнэл хурдсах үед цаг тухайд нь эмчилэхгүй орхисноос болоод зүрхний шигдээс болох дөхсөн тул ийм өвдөлтөөс таашаал авахад арай бэлэн биш байна :"(
Хүмүүсээ, Надад туслана уу????
Хэдийгээр бид бие биенээ хардаггүй ч нэг танил маань мотоциклтой явж байгаад машинтай мөргөлдөөд сэхээнд оччиж. Амьд үлдсэнд нь бид бүгдээрээ бурханд талархлаа.
Яг юу болсон гэхээр нөхөр шоудаж харихдаа найз охинтойгоо мотоциклоороо буцаж л дээ. Жоохон халамцуу байхаар нь найз охин нь хориглосон ч зөрсөөр байгаад мотоциклоо жолоодоод харьж.... Тэд нэг биш нилээн хэдэн удаа ингэж харьдаг байсан учир хэн ч санаа зовсонгүй. Гэтэл үүрээр аймшигтай осолд ороод залуу нь хөлөө 2 газар хугалаад, гарны яс нь цууралттай, хүзүү нь гэмтээд зүсэгдэж их хэмжээний цус алдаад, нүүр нь хүн танихын аргагүйн дээр нилээн хэдэн шүд нь унаж доод уруул нь сэтрээд олон оёдол тавиулж... Сандрахдаа хэдий бид нилээн удаан харилцаагүй ч өмнө нь сайн найзууд байсан найз охин нь над руу залгаад би ч яаран эмнэлэг явлаа. Охин нь бүр айчихсан уйлаад л байсан. Хөөрхий өөрөө бас нүүр хөл гараа гэмтээсэн ч найз залуугаасаа бага гэмтсэн болохоор ийш тийшээ гүйгээд сандраад... Нүд хальтирмаар дүр зураг....
"2008 оны 11 сарын 17" цааш унших »
Өглөө 9н цагын үед өрөөний охин солгой хоолойгоор нэг гунигын дуу хачин чангаар хичээнгүйлэн дуулж эхлэв. Би шөнөжин кино үзчээд үүрээр унтсан хүн бөөн уур уцаар.... Орон дотроо эргэж хөрвөөж янгуучилж эхлэв, мань хүн чихэвчээ хийчэж, намайг тэгэж байгааг анзаарсан ч үгүй... Арай л босоод очсонгүй... Би бухимдаж бухимдаж гэнэт ингэхэд би өөрөө энэ хүнийг унтаж байхад нь хэр зовоодог бол гэж бодож үзлээ. Шөнө дөлөөр согтуу ирнэ, дуу шуутай бөөлжинө, бөөлжихгүй бол дуутай шуутай янгуучилж янцаглаж байгаад унтана, архидаагүй өдрөө шөнө дөлөөр кино үзээд компытерийн гэрэл ёлтогонуулаад суучина. Хичээл хийхээрээ өдөр алдаж шөнө гэгчээр ширээний чийдэн асаагаад шөнөжин суучихна. Хичээлээ өдөр хийгээд орой кино үзэхгүй хүн шиг амьдраад ирэхээр гайтай найзууд нь шөнө дөлөөр утасдаад гар утас нь хангинаад салахгүй. Тэгээд яршигтай нь гар утасаа салгаад унтчиж чадахгүй. За мартлаа, гар утасаа чимээгүй болгоод хүн шиг унтахаар хэн нь ч юм хаалга цохиод , цонхон доор орилоод салахгүй. Тэрэнд нь би сэрдэггүйм л даа. Тэгээд нөгөө үйлийн лайтай өрөөний охин л босож хаалга онгойлгоно, сэрээж хүн дуудах буйг хэлнэ. Босож очихгүй яах юм. Үглэж үглэж үүрээр хаалга түжигнүүлж орж ирээд орондоо орох гэж харанхуйд бас л түжигнэнэ. Үнэн гайтай нь нэг нойронд муудахаараа ирваатаж өгнө. Одоогоор нойронд сайн байгаа л даа. Өмнө нь унтаж чадахгүй байхдаа шөнө дөлөөр хоол хийнэ, гэрээр нэг хоолны үнэр, мэдээж хоол хийх гэж ногоо цагаа арилгаж хэрчих угаах гээд дуу шуу тасрахгүй, дараа нь хоол хийж байна гээд шажигнах буцлах чимээ тасрахгүй, тэгээд ашгүй дууслаа гэхэд дараа нь нээх тэр аяга шанагаа угаахыг яана, шээх баах нь дийлдэхгүй байнга 00ын ус татаастай, за тэгээд хар үүрээр гэрээ цэвэрлэнэ хийх юм олдохгүй байгаам чинь, 6 гээд гарч гүйнэ, гүйхдэээ хувцасаа өмсөх гэж түжигнэнэ, орж ирээд усанд орж түжигнэсээр байтал өрөөний хүн сэрдэг байж билээ. Ингээд бодсон энэ хүн намайг унтаж байхад дэрээр дараад юм уу багалзуурдаад алчаагүй яаж тэссээр ирсэн юм болоо? гэж гайхааад байх юм. Би бол аль хэзийн хүн алаад шоронд сууж байгаа эсвэл согтуу байхад нь сайн өшиглөөд авсан юм уу аль хэдийн өрөөгөө сольчихсон болоод өрөөнөөсөө хөөчихсөн байх байсан. Энэ өглөөний цаг хиртэй гонгиносон дууг сонсоод би тэгэж бухимдаж байхад энэ хүн яаж намайг тэсдэг байсан юм бол? Тэрхэн мөчид яаж бухимдлаа илэрхийлэх тухай хичнээн ч юм толгойнд оров доо... Босоод хувцасаа өмсөөд нүүрээ угаагаад уламжлалт ёсоор кофегоо аягалаад ширээнийхээ ард суутал хөшиг нээж байсан өрөөний хүн маань инээгээд сайхан өглөө болж байна тийм үү? гэнэ. Аз жаргалтай байгаа бололтой. Би улайсан нүдээ нухаад хариуд нь тиймээ сайхан өдөр болох шинжтэй гэж чин сэтгэлээсээ хариу инээмсэглэсээр бидний шинэ өдөр эхлэв ээ хөөрхий...
Өнөөдөр аль дээрээс татаж хадгалсан кинонуудаа үзэж хэвтлээ. Гэртээ хэвтэх ч бас сайхан байна шүү! Хэхэхэ Бэлэн хоо буцалгаж идчээд л , хөнжилдөө шургаад хэвтэх нэг төрлийн жаргал юм уу даа.... Ихэнх нь урьд нь үзье гэж бодоод точиглосон кино байсан учир нээх харамсахаар цаг үрсэн кинонууд биш байлаа. Дэлгэрэнгүй бичихээс залхуураад товч товч тэмдэглээд явчъя.
Kramer vs. Kramer - 1979 онд бүтээгдсэн олон ч шагнал хүртэж байсан кино. Хэлэхэд ичмээр ч үнэхээр өмнө нь үзэж байгаагүй. Үзье гэж бодож яваад өнөөдөр л үзлээ. Сэтгэл хөдлөгөм сайн бүтээл. Гол дүрүүдэд шилдэг жүжигчид болох Dustin Hoffman, Meryl Streep нар тоглосон. Гэр бүлийн салалт , түүний дараах зовлон жаргал, тэдний голд хүүхдүүд хэрхэн шаналдаг, болоод гэр бүл эцэг эх хүүхдийн хайр харилцааг гайхалтай сайн гаргаж чадсан бүтээл юм. Юутай ч ойрд уйлъя гэж бодоод байсан нулимс гарчихав :)"2008 оны 11 сарын 11" цааш унших »
Өглөө хэвтжийсэн нэг хүн үс илээд духан дээр үнсэхээр нь асар их уярав... Тэгээд бодлоо миний дуртай болоод асар их сэтгэл хөдлөгдөг зүйлс ер нь их үс толгойтой холбоотой байх юм. Жишээ нь:
үсний тухайд
- үс угааж өгөхөд ухаан алдтлаа уярдаг бас тайвширдаг
- үсээ самнуулах, оролдуулах аймаар дуртай
- бас хэн нэгэн үс илэхэд үргэлж сайхан санагддаг
- найз залуу болоод дурласан хүн үс үнэртэх нь дотно мэдрэмж төрүүлдэг
толгойн тухайд
- уруулаас илүү духан дээр үнсэхэд дотно бөгөөд хайрлаж хүндэлж байгаа санагддаг
- толгойг минь цээжиндээ тэвэрсэн тохиолдолд уярдаг
- би бас хүний толгой тэврэх дуртайм билээ хахаха :P тэврээд хэдэн цагаар ч хамаагүй сууж чадна эсвэл толгойг нь өвдгөн дээрээ тавих буюу цээжин дээрээ тавиад намуухан дуу сонсоод хэдэн цагаар ч хэвтэж чадна
"2008 оны 11 сарын 10" цааш унших »
Ойрд хааяахан нэг заваараа энд тэнд хүмүүсийн бичсэн юмыг гарчиглаж суухад нэг юм анзаарлаа л даа. Монгол хөөрхөн охинг торомгор хар нүдтэй, дэрвийсэн сормуус, булбарайхан арьс, хацар нь хонхойсон инээмсэглэл гуалиг биеээр ихэвчлэн төлөөлүүлсэн байх юм. Эрэгтэйчүүдийг болохоор хүдэр бор бие, гүндүүгүй тайван за бараг тэнэг ч гэмээр хүлээцтэй зангаар төсөөлдөг юм байна. Тэгээд би төсөөлөхөөр Монгол хөөрхөн охин гэдэг нь худлаа гэмгүй царайлсан , хөөрхөн инээгээд бүхнийг аргалчдаг нөхдүүд, залуус нь зүгээр л хөдөөний гарууд шууд нүдэнд буугаад байх юм.. хэхэхэ... яагаад ингэж төсөөлдөгийг мэдэхгүйм.... магадгүй охидыг ингэж бичиж төлүүлэхэд илүү гоё тодотголтой уншигддаг байх.... эрчүүдийг нь харин яаж магтах аргаа олдгүйм шиг хэхэхэ....
Гэтэл Монголын гоо сайхны тухай ойлголт 70, 80аад оны үед арай өөр байсан байгаам. Сайхан залууг хусан цагаан цэвэрхэн өндөр залуугаар төсөөлж бичсэн байхад бүсгүйг нь тас хар үстэй дуугай бор хүүхнээр өөрөөр хэлбэл дотоод гоо үзэсгэлэнгээр ихэвчлэн төлөөлсөн байх юм гэхдээ энэ үед эмэгтэйн гоо сайханд үс нилээн үүрэгтэй байсан юм шиг. Өтгөн хар дал давсан үс юм уу? богинохон өөртөө зохисон шинэ хот маягын үсээр гоо сайхны 2 өөр ойлголтыг гаргаж харагддаг... Энэ үейин зохиолын сайхан залууг би шууд л зохиолч Д.Нацагдоржоор төсөөлдөг бол эмэгтэйг нь яагаад ч юм Чойномын "Хүн" шүлгэн роман дээр гардаг гол дүрийн бүсгүйгээр төсөөлдөг харин хот газрын ганган хүүхний тухай бодвол шууд л Цогзолмаа гуай толгойнд орж ирдэг. Энэ бол миний сэтгэхүйтэй шууд холбоотой л доо хэхэ...
"Монгол гоо үзэсгэлэнгийн тухай ойлголт болоод надад төрсөн бодлууд" цааш унших »
Өнөөдөр тэнгэр уйлганасан, миний хамгийн сайн найз тэнгэрт одсон гэж сонссон өдөр шиг зэврүүн өдөр байна. Тэгээд ч тэр юм уу өдөржин түүний тухай бодож сууна.
"2008 оны 11 сарын 7" цааш унших »
"2008 оны 11 сарын 5 юм уу 6н ч юм уу?" цааш унших »
Аймаар юм.... Би уг нь романтик кино, зохиолуудад дуртай л даа, уг нь ч тийм хөлдүү, хүйтэн хүн биш шд.. Гэхдээ цорын ганц, нэгхэн сонгодог романтик зохиолыг үзэж чаддаггүй юм. Энэ бол "Ромео Жулиет" байхгүй юу? Тэгсэн өнөөдөр киног нь сууж байгаад бүр бүтнээр нь үзээд дуусгачихвал яах уу? Зүгээр л аймаарын... Би өөрөө ч үзэж дуусгасандаа итгэж чадахгүй байна... Бодвол дурлал гэдэг ийм хүчтэй байдаг юм байх хахахаха.... Дурласан залуугаа налаад үзсэн болохоор л үзэж дуусгах шиг боллоо.... Ёстой аймшигтай.... Би бүр сүүлийн хэсэг дээр нь тэсэхээ болиод хавчиганаж эхлээд, за би 00 ороод ирий гээд гарсан , киногоо паузлаад хүлээжийдаам даа тэнэг наасан. Тэгээд удаж удаж ирсэн за үзэх үү ч гэх шиг.... хараал идмэр.... тэгээд уур хүрээд үзэх гээд суусан үнэхээр тэвчдэггүй ээ.... нурууг нь маажлаа, базлаа хазлаа... нөгөөх чинь гүй ээ чи яаваа , зүгээр л кино ш дээ битгий ингэж сүртэй хүлээж аваа гэдийн хахахахахаха.... бодвол намайг уйлах гэж байна гэж бодсон байх л даа хахахахахахахахахахахахаха.... инээдээ барих гэж аймаар хичээгээд уруулаа хазаад байжийсан Ромео хор уудаг хэсэг дээр манай залуу аймаар идэвхтэй харжийхийг нь хараад үнэхээр тэвчихээ болиод түс гээд инээчдийн... хахахахахаха... Угаасаа Ромео ч инээдтэй, манай залуу ч алиа харагдаад хахахахаха.... майр тэнэг наасан би дахиж хэзээ ч тэр залуутай болзмооргүй санагдсан хахахахахаха..... Тэгээд элгээ тэврээд инээжийсэн бүр гайхаад яасан гэхээр нь би энэ зохиолыг ялангуяа энэ киног бүр хичнээн үзэж чаддаггүй ээ хэлсэн гайхаад... Ромео Жулиетд дургүй хүн , ялангуяа эмэгтэй хүн байдаг юм уу? Чи яасан сонин юм гэхийн хэхэхэ....
"2008 оны 11 сарын 5" цааш унших »
Яагаад зарим хүмүүс бүхнийг мөнгөөр худалдаж авж болно гэж боддог юм бол???? Тэгээд хамгийн инээдтэй нь тэрэнд өөрийгөө зараад байгаа хүмүүс байгаад байх юм... Тэр баян хүн тиймээс мөнгөө найз нартаа эргэн тойрондоо үрдэг, найз нарыгаа хоолонд даах, жижиг сажиг бэлэг мэтхэнээр хуураад өөртөө татаад аваад яваад байх жишээтэй. Тэрэнд үнэхээр чин сэтгэлээрээ найз болдог болов уу? тэр өчүүхэн хахуульд нь автаад яваад байдаг уу? эсвэл өөрт нь ямар нэгэн хэмжээгээр мөнгө зарцуулсан учир муухай ааш гаргаж чадахгүй яваад байдаг уу? гэдэг сонин асуудал. Энэ бүгдийг хажуунаас харах надад үнэн инээдтэй санагдлаа. Миний бодлоор найзуудын хооронд мөнгөний асуудал орж ирэхгүй байх хэрэгтэйм шиг... Ямартаа л нөхөрлөлөө хадгалахыг хүсвэл найзаасаа битгий мөнгө зээл гэсэн үг байхав дээ. Гэхдээ л одоо цагт бүхнийг мөнгөөр авж чаддаг болжээ. Найз нөхөд битгий хэл хайр дурлалд ч мөнгө хэмээх эрхэм чухал байрыг аль хэзийн эзэлдэг болж..... Мөнгө байхад хайрлах хүн олдоно бүр чин сэтгэлээсээ чамайг хайрлана, мөнгө байхад найзууд захаас аваад гараад ирнэ, тэгээд тэр найзууд бас чамд үнэнч сайн хандана, ядахдаа л ямар нэгэн хэмжээгээр өөрт нь хамаардаг, нөлөөлдөг мөнгөтэй хүнээсээ сүрдээд ардуур нь муулаад хуураад явж чадахгүй, чамд сайн хандана гэх мэт лол.... за тэгээд мөнгө байхад бүхнийг авж чадах болж дээ хөөрхий... Мөнгөөр бүхнийг авж чадахгүй гэдэг үг үлгэрт л гардаг байх.... Өнөөдөр нэг найзыг маань мөнгөтэй хүн надаас булаагаад найзаа болгочихоор нь гомдоод л ингэж бичиж сууна. Миний үнэнч сэтгэл, найзын хүндлэл халтар зоосноос хямдхан юм гэж үү????
